https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380

Агаарын бохирдол сэтгэцийн эмгэгийг нэмэгдүүлж байгаа тул дараах..

Шотландын 200 мянга гаруй хүнийг хамарсан судалгаанд азотын давхар исэлд өртөх эрсдэл нэмэгдэхийн хэрээр сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоог нэмэгдэж байгааг тогтоожээ.  
Судалгаагаар агаарын бохирдол нь сэтгэцийн эрүүл мэнд, түүнчлэн бие махбодийн өвчлөлийг сэдрээж эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй холбоотой болохыг тогтоосон байна.
Судалгааг удирдсан Сент Эндрюс их сургуулийн доктор Мэри Абед Аль Ахад агаарын бохирдолтой тэмцэх бодлого, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь бие махбодийн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлгийн ачааллыг урт хугацаанд хөнгөвчлөхөд тустай гэжээ.
Тэрбээр “Тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэлийн салбар дахь сэргээгдэх эрчим хүчний урамшуулал зэрэг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээнүүд нь орон нутгийн болон дэлхийн хэмжээнд урт хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөхөд тустай” гэдгийг тодотгосон байна.
“BMJ Open” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд нийт 17 болон түүнээс дээш насны 202,237 хүн хамрагдсан байна. Тэдний эрүүл мэнд, зүрх судас, амьсгалын замын, халдварт өвчин, сэтгэцийн эмгэг, зан үйлийн эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтсэн байдлыг нь тогтмол хянаж байжээ.  
Судалгаанд оролцоогүй Лондонгийн Кингс коллежийн нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд, статистикийн профессор Иоаннис Баколис “Агаарын бохирдол ихтэй газар хүүхэд насаа өнгөрөөсөн хүмүүс хожим сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдгийг судалгаа харуулжээ. Түүнчлэн АНУ, Дани улсын судлаачдын хийсэн судалгаагаар агаарын бохирдол болон хоёр туйлт эмгэг, шизофрени, хувь хүний ​​эмгэг зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлийн хоорондын уялдаа холбоог харуулж байна” гэжээ.
Эх сурвалж:Guardian

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380
Scroll to Top