https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380

ОХУ хорт хавдрын эсрэг mRNA вакцин бүтээсэн бөгөөд Монгол улсад…

ОХУ хорт хавдрын эсрэг mRNA вакцин бүтээсэн тухай Оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв. Вакциныг хорт хавдартай Оросын иргэдэд үнэ төлбөргүй тараана гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Радиологийн эмнэлгийн судалгааны төвийн ерөнхий захирал Андрей Каприн “Россия” радиод мэдэгдсэн байна.

Тус вакциныг хэд хэдэн судалгааны төвүүдтэй хамтран боловсруулсан бөгөөд 2025 оны эхээр олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байгаа аж. Вакцины эмнэлзүйн өмнөх туршилтууд нь хавдрын хөгжил, үсэрхийллийг дарангуйлдаг болохыг баталсан гэж Гамалеягийн халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург ТАСС агентлагт ярьжээ.

Өвчтөний хавдраас гаргаж авсан удамшлын материалыг ашигладаг уг вакцины нэг тун ойролцоогоор 300,000 рубль буюу 2,869 ам.доллар болох төлөвтэй байна. “Тус вакцин хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэхийн оронд хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэх зорилготой” гэж Каприн дурджээ.

“mRNA” вакцин гэж юу вэ?

“mRNA” вакцин бидний эсүүдэд хэрхэн хоргүй уураг эсвэл зүгээр энгийн уураг нийлэгжүүлэхийг зааж өгдөг. Энэ уураг нь бидний биед дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг. Харин дархлааны хариу урвалын үр дүнд эсрэг биетүүд үүсэх ба энэ нь жинхэнэ вирус биед ороход биднийг хүндээр өвчлөхөөс хамгаалдаг байна.
Хиймэл оюун ухаан хорт хавдрын эсрэг вакцины үйлдвэрлэлд оролцож чадах уу?

Гинцбург өмнө нь ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааныг ашигласнаар хорт хавдрын тусгайлсан вакцин бүтээхэд шаардагдах тооцооллын хугацааг нэг цаг хүртэл бууруулах боломжтой гэж хэлж байсан юм. Мөн тэрээр вакцины хөгжлийг хурдасгахад хиймэл оюун ухааныг (AI) ашиглахыг онцлон тэмдэглэж байв.
Түүнчлэн хиймэл оюун ухаанаар ажилладаг мэдрэлийн сүлжээний тооцоолол нь хувь хүнд тусгайлсан ​​вакцин бүтээхэд шаардагдах хугацааг багасгаж, үйл явцыг нэг цагийн дотор дуусгах боломжтой болгоно гэдгийг тодотгосон байна.
Эх сурвалж: NDTV World

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380
Scroll to Top