Ач, зээ нартайгаа цуг байдаг өвөө эмээ нар илүү урт насалдаг

0
3aad1f9185d108c57f39414ab64459167

Нидерландын “Evolution and Human Behavior” сэтгүүлд гарсан судалгаагаар үр ач нараа хардаг эмээ, өвөө нар олон сайхан дурсамжуудтай болдгоос гадна илүү урт удаан насалж, аз жаргалтай өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн Германд 70 хүртэлх насны 500 гаруй хөгшдийг судалгаанд хамруулж ач, зээ нараа хардаг хөгшид бусдаасаа 20 гаруй жилээр урт насалдаг болохыг тогтоосон байна.Хүүхэд харах нь настай хүмүүсийн хувьд стресс, ганцаардлаас салахад тусалдаг бөгөөд өдөр бүр хүүхдүүдээсээ ямар нэг шинэ зүйлийг мэдэрч байдаг нь амьдралыг нь үр бүтээмжтэй, аз жаргалтай болгодог байна.Мөн бие физиологийн хувьд эрүүл байхад тусалдаг аж. Ач, зээтэйгээ цуг хүүхдийн тоглоомын талбай орох, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авч, хүргэж өгөх, хамтдаа дэлгүүр орох зэрэг нь тэднийг идэвхтэй амьдрахад тусалдаг байна.Мэдээж хүүхдүүдийн дуу чимээ их гаргаж, дүрсгүйтэх нь зарим талаараа настай хүмүүсийг ядраах тохиолдол байдаг ч түүнээс илүүтэйгээр аз жаргалтай дурсамж, сэтгэл хангалуун байдал мэдрэгддэг гэнэ.

Австралийн судлаачдын хийсэн судалгаагаар ач зээтэйгээ ойр байх нь зөнөглөх өвчин тусах магадлалыг бууруулдаг гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here