IELTS-д гурван сарын дотор бие даан бэлдэх ҮНЭГҮЙ материал болон ерөнхий ТӨЛӨВЛӨГӨӨ

0
123

Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал сайн. Учир нь энэ шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг ихэнх орны их сургуульд профессор нь өдөр бүр “Дасгал 23–29-г хий” гэж хэлэхээс илүү профессорын өгсөн ерөнхий чигийн дагуу оюутан өөрөө судалж, суралцаж явдаг сургалтын системтэй. Нөгөөтэйгүүр сургалтын төвүүд сайн чиглүүлж, даалгавраа цаг тухайд нь хийх тал дээр анхаарч, тодорхой ахиц гарах нь дамжиггүй. Хэрэв та эхлүүлчихээд л хаяад байдаг бол багш дээр очсон нь дээр болов уу.Би өөрөө IELTS -ийн хичээл заадаг байсан болохоор ч тэр үү, манай залуучууд хичээхээрээ хүссэн зүйлсдээ хүрч болно гэдгийг нүдээрээ харсан. Нөгөөтэйгүүр хүмүүст хамгийн энгийн байдлаар хэрхэн заавал сайтар ойлгож, үр дүнтэй байх тал дээр толгойгоо нэлээд гашилгаж энэ тэндхийн видео, блог, номнуудыг ихэд сөхөж хардаг байлаа. Нэгэнт л олоод авчихсан мэдлэг хойно олон нийтэд түгээхгүй бол алдас болно. Нөгөөтэйгүүр тэтгэлэгтэй магистрт сурч байгаа болохоор олон залууд илүү их боломж олдоосой гэж хүссэн юм.Харин та өөрийгөө сориход бэлэн бол интернэтэд байдаг дараах үнэгүй сурах боломжуудыг ашиглан шалгалтандаа бэлдээрэй. Гарчиг дээрх болон доторх улаан холбоос дээр даран шууд тухайн сайтууд руу зочлох боломжтой.Онлайн сургалтууд гэж зөндөө сонссон байх. Тус үнэгүй онлайн сургалт нь шалгалт өгөхөд шаардлагатай чадваруудыг хамгийн багаас нь заадгаас гадна шалгалтын тухай ерөнхий ойлголт, тодорхой стратегиудыг танилцуулна. Хамгийн чухал хэсэг нь IELTS-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн санг бий болгож, 10 хэсэг бүхий амархан дасгалууд болгон хуваасанд оршино.Дүрмээ сайжруулангаа IELTS-д бэлдэх боломжтой.Учир нь шалгалтын асуултууд, материалыг Present Simple-с Clauses хүртэл дүрэмтэй уялдуулан нэг сумаар хоёр туулай буудах боломжийг олгож байгаа юм. Мөн өөрийн дүрмийн мэдлэг, түвшнийг шалгах шалгалтыг нь бөглөж зөвхөн алдаа гаргасан дүрмүүдээ түүвэрлэн судалж болно. Боломжтой бол энэ номыг худалдаад аваарай. Бүр ямар ч боломжгүй бол эндээс татаж аваарай.IELTS, TOEFL өгөх стратегийг сайтар судалснаар таны шалгалтын оноо байж болох хамгийн өндөр түвшиндээ очих боломжтой.Тэгвэл шалгалтын хэсэг бүрт ямар асуулт байдаг, тэдгээрт нь ямар стратегиэр хариулах вэ гэдгийг жинхэнэ шалгалтын материалууд дээр ажиллаад явдаг. Түүнчлэн 4 оноо авсан, 8 оноо авсан жишээ эсээнүүд хүртэл байдаг. Энэ номыг дүрмээ үзсэнийхээ дараа ашигласан нь дээр. Интернэтэд үнэгүй тавигдсан зүйлийг хуваалцахаас өөр аргагүй. Энд дарж татна уу.

Нөгөөтэйгүүр тус номыг худалдан авбал мэдээж номын зохиогчдод нь цаашид улам сайн бүтээл туурвихад нь тустай.Бие даан бэлдэх явцад тулгардаг хамгийн том асуудал бол эсээ, ярианы хэсгээ шалгах боломжгүй байдал билээ.Тэгвэл IELTS шалгалтыг бүтээгч British Council-с санаачилсан үнэгүй онлайн сургалтыг санал болгож байна.
Үнэгүй хэрэглэгчид 8 долоо хоногийн турш тус сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд бусад оролцогчдоор өөрийн эсээгээ шалгуулж, яриагаа бэлдэх боломжтой юм. Тус веб хуудсанд бүртгүүлснээр бие даан бэлдэх стратеги бүхий үнэгүй ном дагалдах юм байна (Ерөнхий мэдлэгийн, IELTS биш).Дүрмээ бэлдчихлээ, стратегиэ судалчихлаа, одоо жишиг шалгалтуудыг өгөх хэрэгтэй. Шалгалтыг зохиогчид өөрсдийн веб хуудсандаа өмнө нь ирж байсан жинхэнэ шалгалтын материалыг байрлуулжээ. Мөн нэтээс шалгалтын хуудас татаж аван бэлдвэл их хэрэгтэй бөгөөд шалгалтын хуудас бөглөхөд ч анхаарах зүйлс олон бий. Эндээс шалгалтын хуудас болон жишиг шалгалтыг мөн татан авч болно (IELTS.org сайт).Та бүхэн надаар хэлэлтгүй мэдэж байгаа байх. Албан ёсны бүтэн шалгалтуудыг эндээс олж бөглөх боломжтой. Хамгийн сүүлийн үеийхийг нь авбал сайн шүү (11, 12 гэх мэт). Гадуур зөндөө байдаг учир линк тавьсангүй.Утаснаасаа салахаа больсон энэ үед утсаа хөгжөөнт тоглоомоор биш хэрэгтэй апп-р дүүргэх хэрэгтэй. Тус апп нь флаш карт маягаар бүтээгдсэн тул хэрэглэхэд хялбар. Үг цээжилснээр унших, сонсох, бичих, ярих гээд бүх л чадвар өсдөг юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here